Sunday, May 26, 2013

Төрийн албан хаагчдын нэрийн хуудас яагаад ижилхэн нэг загвартай байх ёстой вэ?

            Төрийн байгууллага ч бай хувийн хэвшлийн ААН ч бай тус бүрдээ нэгдмэл нэг нэг БАЙГУУЛЛАГА. Энэ утгаараа түүний ажилтан албан хаагчид нь тухайн байгууллагын төлөөлөл болж гадагшаа бусадтай харилцаанд орж байдаг. Тэгвэл энэ харилцаанд цаад харилцагчийн хувьд тухайн ажилтан Дорж, Дулмаа хэн байхаас үл хамаарч тухайн байгууллагатай харилцаж байна гэж ойлгодог.
            Жишээ нь: Та 2009 онд Токиод Sony-ийн төв оффис-т ноён Хамада сан тай уулзах үед та түүнтэй өөрийн нэрийн хуудсыг солилцжээ. Мөн та 2010 онд Бээжинд Sony-гийн төлөөлөгчийн газарт ноён Ли Пин-тэй уулзаад түүний нэрийн хуудсыг авч, харин 2013 онд Paris EXPO-д зочлоод хатагтай Патрик Жанн-тай уулзаад яг л Хамада сан, Ли Пин нарынхтай ижилхэн нэрийн хуудас авна.
            Энэ гурван хүнтэй газар зүй байрлал төдийгүй өөр өөр цаг хугацаанд солилцсон нэрийн хуудас яг ижилхэн байгаа нь тэднийг нэгдмэл болохыг харуулж байгаа бөгөөд нэг эрх ашгийг төлөөлөн таньтай харьцсан болохыг илтгэж байгаа нь маш өргөн агуулгатай бөлгөө...
            Харин таньтай уулзаж байсан дээрх эрхэмүүд таны хамтран зүтгэгч хэн нэгэнтэй хэзээ ч юм (магадгүй тантай хамт яваа үед) огт өөр нэрийн хуудас авсан бол ямар санагдах вэ?
            Энэ бол дэлхийн соёл бөгөөд бид өнөөдөр дэлхийтэй харилцаж байгаа энэ л цаг үед нэгдмэл нэг Монгол, нэг Эрх ашиг, нэг Байгууллага гэдгээрээ ойлгогдох ёстой.
            За ингээд та бүхнийг Дэлхийн соёлд нэгдэхийг уриалж байна.
Төрийн албан байгууллага, төрийн албан хаагчдаас эхлэх нь зүйд нийцэх буй.

Жич: Харамсалтай нь өнөөдөр манайд хүн бүр хаа таарсан газраараа эсэн бусын загвар хийцээр нэрийн хуудсаа хийлгэх юм. Ихэнх нь гудамжинд...        

No comments:

Post a Comment